Friday, June 26, 2009

Үүрээр би ээжийгээ зүүдэллээ. Урьд нь зүүдэлэж байгаагүйгээрээ тов тодхон зүүдэллээ. Дөрвөн жилий турш хааяахан ээжийгээ зүүдлэхдээ царай нь бүдэгхэн эсвэл хаа нэгтэй байгаагаар л зүүдэд минь буудаг байсан. Харин үүрээр би ээжийгээ тов тодхон зүүдэлсэн. Муу ээж маань үсээ янзлаад их гоёчихож нөгөө л өмсдөг гоёлын ганцыгаа өмсчихсөн сууж байна. Даадайгын төрсөн өдрийг тэмдэглэхээр явна гэх юм би ээжийгээ хараад дотороо муу ээж маань өвдөж байгаа ч нууж ямар их тэвчээр гаргаж байгаа бол удахгүй намайг орхиод явна даа гэсэн бодол салсангүй. Ээжийгээ анх удаа л тэгж их хайралсан харцаар харж байгаагаа л мэдэрсэн. Би ээжийгээ тэвэрч аваад л элгэнд нь наалдаад уйлаж эхэлтэл цээжин дээр нэг хар юм тээглээд амьсгалахад ч бэрх болоод би сэрчихсэн. Сэрээд хэдэн минут хаана байгаагаач ойлгосонгүй би уйлаад байсан. Тэгээд саяал нэг юм гэрээсээ хол хуний нутагт байгаагаа саналаа .Босоод соffee чанаж уулаа. Өрөөн дотуураа жаахан алхаад ч уурээр зуудэлсэн зүүд маань санаанаас гарсангүй. Дахиад жаахан удаахан ээжийнхээ төрхийг харж энгэрт нь наалдаад уйлж амжаагүйдээ гоморхох ч шиг... Анх удаа л би ээжийгэ тийм тод зүүдэллээ.Үүрээр зүүдэлсэн зүүд үдэш гэхэд саринчихна гэж үргэлж санаж байх гэж блогтоо яаран яаран бичлээ... Би муу ээжийгээ зөндөөн их санах юмаа .... Жавартай өдөрч тэр жаргалтай өдөрч тэр ээж минь санаанаас нэг өдөр хол байсангүй ээ.... Үр хүүхэд ач гучаа тойруулсан өтөл буурал болсон ч би ээжийн охин хэвээрээ... Муу ээжийгээ би зөндөөн их санах юмаа .....